ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих эсэхийг шүүх маргааш хэлэлцэнэ

ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих эсэхийг шүүх маргааш хэлэлцэнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы "туслах"-уудыг "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байсан.

Прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа прокуророос шүүхэд хүргүүлж, уг асуудлыг шүүх маргааш буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр /2023.02.06/ хэлэлцэх юм. 

14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ.