"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор анх УИХ-ын таван гишүүний нэрийг зарласан. Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбатыг яллагдагчаар татаад буй.
Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг "УИХ-ын 19 гишүүн, хоёр сайдыг нүүрсний хэрэгт холбоотой" гэх тайлбар мэдүүлэг өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрх баригч МАН-ын гишүүд нүүрсний хулгай, төмөрзам, Хөгжлийн банкны хулгайн аль нэгэнтэй нь холбогдсон. Тиймээс ч хэн нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй. ЭТТ-н захирал асан Б.Ганхуяг УИХ-ын 19 гишүүн, хоёр сайдыг нүүрсний хулгайтай холбоотой гэж мэдүүлэг өгсөн байна. Тиймээс нүүрсний хулгайгаа цурманд оруулах арга хэмжээ явуулж байна" гэжээ.