Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын 2 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 14, Найралт эх одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Усан туулай жилийн Хаврын уур орох улирал 10 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.