Б.Лхамцэцэг: Үнэндээ нөхрийгөө "Тийм гэрлэх санал тавихаар романтик" биш гэж боддог байсан /ВИДЕО/

Б.Лхамцэцэг: Үнэндээ нөхрийгөө "Тийм гэрлэх санал тавихаар романтик" биш гэж боддог байсан /ВИДЕО/

Өнгөрсөн сарын 21-ээс /2023.01.21/ О.Анхбаяр гэх шивээсчин залуу гэргийдээ гэрлэх санал тавьж буй бичлэгээ оруулсан байдаг. Уг бичлэг цахим орчинд олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл бид уг хосуудтай ярилцаж тэдний романтик гэрлэх саналын өвөрмөц санааны тухай болон өөрсдийн хоббигоо бизнес болгосон талаар ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр эхнэртэйгээ танилцаад 11 жил болж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн аав, ээж юм. Нөхөр О.Анхбаяр нь 2012 оноос эхлэн шивээс хийж байгаа бол эхнэр Б.Лхамцэцэг нь өнгөрсөн оны есдүгээр /2023.09/ сараас эхлэн суралцаж байгаа аж. Хосууд “Шивээс-777” фейсбүүк группээ студи болгохоор шийдэж “777- Family tattoo studio”-г эхнэрийн хамт үүсгэн байгуулжээ. Тэд ахлах сургуулийн есдүгээр ангид нэг ангид орж найзалж эхэлсэн юм.

Өдгөө 11 жил хамт амьдарсан хэдий ч гэрлэх санал тавьж амжилгүй явсаар гадаадын шивээсчин залуугийн бичлэгээс санаа аваад уг санаагаа илүү баяжуулан эхнэрийнхээ төрсөн өдрөөр буюу өнгөрсөн сарын 19-ний /2023.01.19/ өдөр гэнэтийн бэлэг болгож гэрлэх санал тавьжээ. Гэрлэх саналын тухай түүний эхнэр Б.Лхамцэцэг хэлэхдээ “Нөхрийгөө тийм гэрлэх санал тавихаар романтик гэж бодоогүй. Хөлдүү төмс л гэдэг байсан” хэмээсэн юм. Одоогоор Family tattoo studio чиглэлээр ажиллаж байгаа анхны бөгөөд цорын ганц байж магадгүй талаараа ч мөн онцолсон юм.

Шивээсний урлаг дэлхийд төдийгүй манай улсад маш үсрэнгүй хөгжиж байгаа юм. Тоног төхөөрөмж, туслах материалын хувьд 2019 оноос хойш хөгжил нь маш хурдацтай байна. Зүүгээр, хөл удирдлагатай болон утастай машиныг аль хэдийн ашиглахаа больсон бөгөөд утасгүй машин, өвчин намдаах тос, эдгээдэг наалт зэрэг дэвшилтэд зүйлс маш их гарсан нь авууштай юм. Мөн гараар зурдаг байсан үе орхигдож 3D, 2D зургийг тусгай принтерээр хэвлэж шууд буулгадаг болжээ. Үүнийгээ дагаад шивээсний урлагийн нийгэмд эзлэх байр суурь өргөжиж байгаа юм. Хосуудаар шивээс хийлгэх үйлчлүүлэгчдийн насны хязгаар 60 насыг давсан тухай ч мөн сонирхуулсан.

Нийгмийн байр суурийн талаар Б.Лхамцэцэг дурдахдаа “Зарим нь бол “Пээх, хайран сайхан биеийг ингэж яана, хөгшихөөрөө юу болно оо” гээд л хөгшихөөрөө “шивээстэй хөгшин хүн” л болох байхгүй юу даа. Хов хоосон биеийг урлаг болгосон хүн байхгүй юу. Тэр чинь бол цэвэр урлаг шүү дээ” хэмээсэн юм

Харин түүний нөхөр О.Анхбаяр хэлэхдээ “Ваа, ёстой балиар юм бэ. Хүний арьсаар ингэж тоглож болохгүй. Энэ чинь лаг хийх ёстой юм гээд ганц надад ч биш, доороос гарч ирж байгаа дүү нарыг хүртэл дээрээс нь ингэж дардаг. Тэрийгээ болихгүй бол муухай мэдрэмж үлдээдэг шүү. Хүн хичээвэл амжилттай явна, зорьсон зорилгодоо хүрнэ. Хүний хэлэх хамаагүй чи урдхаа л хийх хэрэгтэй. Залуу дүү нартаа хандаж хэлэхэд битгий юманд даруулж байгаарай, өөрийгөө олоод тэмцэгч байгаараа хичээгээрэй” гэлээ.

Битүү шивээстэй хүнийг Монголд муулдаг хандлагатай байдаг бол эсрэгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн битүү шивээстэй загвар өмсөгчид тайзан дээр алхаж битүү шивээстэй репперүүд тайзан дээр дуулж байна. Энэ хүмүүс бүгдээрээ өөрийнхөө стиль имжээ бүрдүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ стиль имижид нь халдахгүй, нэгнийгээ муулахгүй, харин гоёор хүлээж аваасай гэж хүсэж буйгаа ч хосууд маань дурдсан юм.