ШУУРХАЙ: О.Мөнхжин нарыг шүүгчийн зөвшөөрөлтэй 48 цаг саатуулахаар болжээ

ШУУРХАЙ: О.Мөнхжин нарыг шүүгчийн зөвшөөрөлтэй 48 цаг саатуулахаар болжээ

Цагдаагийн байгууллагаас IHC койныг гаргагч "Их биет" компанийн удирдлагууд болох О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өчигдөр /2023.02.02/ 24 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокуророос тухайн хүмүүсийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү илгээжээ. Уг саналыг өнөөдөр /2023.02.03/ шүүх хэлэлцэж, тэднийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулахаар болсон байна.