Өнгөрсөн амралтын өдрүүдэд IJF буюу Олон улсын жүдогийн холбооны энэ оны эхний тэмцээн болох Португалын Гранпри Алмада хотод болж өнгөрсөн. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 17 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртсэн юм.
Тэрбээр хэсэгтээ Ямайк, Экуадорын тамирчдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Гүржийн Саба Инанейшвилитэй барилдан ялагдал хүлээсэн бөгөөд энэ үеэр тэдний тайлбай дээр зодолдох дөхсөнийг цахим сүлжээнд онцлоод байгаа аж. Тодруулбал, дэлхийн олон зуун жүдо сонирхогчид Монголын О.Цэцэнцэнгэл болон Гүржийн Саба Инанейшвилийн хоорондоо ёс бус үйлдэл гаргасан талаар сэтгэгдэл үлдээсэн байна. Үүнд, “Ёс суртахуунгүй тамирчид гэж байхгүй. Тэд зүгээр л ноход”, “Эцэст нь хэн хожсон юм. Мэдээж омголон монгол байх” гэх мэтээр шүүмжилжээ.
ВИДЕО: