ЗГ: Б.Мөнхбаатар, Д.Болд нарыг консулаар томилж, Боомтын захиргааны дарга Ш.Лхачинжавыг ажлаас нь чөлөөллөө

ЗГ: Б.Мөнхбаатар, Д.Болд нарыг консулаар томилж, Боомтын захиргааны дарга Ш.Лхачинжавыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар консулын томилгооны талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайлбал, Япон улсын Осоко хотын Консул Л.Элдэв-Очирыг эгүүлэн татаж түүний оронд н.Энх-Амгалан, АНУ-ын Санфранцискод суух ерөнхий Консулаар БХБ-ын сайд асан Б.Мөнхбаатар, БНХАУ-ын Шанхай хотын Консулаар Д.Болдыг тус тус томилжээ. Мөн Бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лхачинжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг түр хариуцах ажлыг Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяад даалгав.