Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр /2023.01.31/ танилцууллаа.
Тодруулбал, 2022 онд Вьетнам, Өмнөд Солонгос, Ангол зэрэг улсууд авлигын түвшингээ бууруулсан бол Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Ингэснээр дэлхийн 180 орноос 116-д жагсжээ.
Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж эхэлсэн бөгөөд ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг байна. Хамрагдах улсын тоо жил ирэх тусам нэмэгддэг бөгөөд 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байгаа юм.
Харин тооцоололд 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-дээш 50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-аас дээш авлигын түвшин буурч байна гэж үздэг юм.
Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдсэн байна.
Монгол Улс сүүлийн долоон жилд:
- 2015 онд 39
- 2016 онд 38
- 2017 онд 36
- 2018 онд 37
- 2019 онд 35
- 2020 онд 35
- 2021 онд 35 оноо тус тус авч байжээ.
Төрийн байгууллага, төрийн алба хаагч авлигад хамгийн өртөмтгий байгааг дээрх судалгаа харуулжээ.