ВИДЕО: Хакухо аваргын зодог тайлах ёслолын оройн хүндэтгэлийн хүлээн авалтад “THE HU” хамтлаг ая дуугаа өргөжээ

ВИДЕО: Хакухо аваргын зодог тайлах ёслолын оройн хүндэтгэлийн хүлээн авалтад “THE HU” хамтлаг ая дуугаа өргөжээ

Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, 1968 оны зуны олимпын чөлөөт бөхийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат агсны отгон хүү, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргал Хакүхо Миягино оякатагийн зодог тайлах ёслол Япон Улсын сумо бөхийн өргөө буюу “Кокүгикан” ордонд өчигдөр /2023.01.28/ болж өндөрлөв.

Ёслолд Япон, Монголын хүндэт зочид тэргүүтэй 9000 зочин цугларсан юм. Харин сүмогийн их аварга Хакүхогын сэвлэг үсэнд нэг галын сүмоч, багш нар, үе үеийн ёкозүна нарын төлөөлөл, Сүмогийн холбооны удирдлага бизнес эрхлэгч, улс төр, урлаг, спорт, шинжлэх ухааны эрдэмтэн, анд нөхөд, ах дүү ураг төрлийн төлөөлөл зэрэг нийт 280 хүн хайч хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ үеэр Хакүхо дохён дээрх сүүлчийн барилдаанаа Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц, ач дүү Б.Мөнх-Идэр мөн өөрийн ууган хүү Хакүхогийн Мөнхжаргал нартай барилдав. Ёкозүнагийн дохёнд гарах ёслолын дараа Япон улсын Төрийн дууллыг алдарт дуучин, хөгжмийн зохиолч GACKT, Монгол улсын Төрийн дууллыг Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатар дууллаа.

Түүнчлэн Хакухо аваргын зодог тайлах ёслолын оройн хүндэтгэлийн хүлээн авалтад дэлхий дахинд нэрд гарсан  алдарт “THE HU” хамтлаг ая дуугаа өргөжээ.

ВИДЕО: