Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7...-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.