ВИДЕО: Байгал хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино олон улсад нээлтээ хийлээ

ВИДЕО: Байгал хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино олон улсад нээлтээ хийлээ

Франц улсад энэ сарын 20-28 өдрүүдэд зохион байгуулагдаж буй баримтат киноны олон улсын “Fipadoc” наадамд Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” киногоор оролцож байна.

Уг бүтээлээ Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтарч туурвисан байна. “Монгол-Баавгайн хөндий” кинонд монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг харуулжээ. Кино нэгдүгээр сарын 25-нд нээлтээ хийгээд байгаа юм.

Энэхүү бүтээлийн талаар кино найруулагч Хамид Сардар “Fipadoc” наадмын үеэр сэтгэгдлээ хэлэхдээ "Улаан тайгын манаач Жалын Төмөрсүхийн үзэсгэлэнт байгалийн биологийн олон янз байдлыг хадгалахын төлөө тэмцэж буй гайхалтай, сэтгэл хөдөлгөм түүхийг та бүхэн бүрэн дүүрэн шимтэн үзэж байна. Би өмнө нь ийм гайхалтай, сэтгэл хөдөлгөм зүйл харж байгаагүй" хэмээжээ.

ВИДЕО: