Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ

Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ

Английн төгөлдөр хуурч, профессор Питэр Сийвврайт Монголд анх удаа тоглохоор болжээ.

Тодруулбал, тэрбээр Оксфордын их сургууль болон Манчестрийн “Royal Northern college of music”-ийг төгссөн цагаасаа хойш гоцлол төгөлдөр хуурчаар дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид болон орчин үеийн Англи, Америкийн хөгжмийн зохиолчдын зохиолуудыг дэлхийн олон орноор тасралтгүй тоглосон төгөлдөр хуурч юм. Түүний хувьд манай улсад анх удаа Монгол Улсын Консерваторид дэлхийн сонгодгуудаас болон Англи, Америкийн хөгжмийн зохиолчдын виртуоз ур чадвар шаардсан тун сонирхолтой зохиолуудыг сонсгохоор бэлдсэн бөгөөд тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-нд 18:00 цагт Монгол Улсын Консерваторын Б танхимд болно.




Өнөөдөр луу өдөр

16 минутын өмнө