“Squid Game” киноны бодит тэмцээний эхний үед оролцож байсан иргэд бэртжээ

“Squid Game” киноны бодит тэмцээний эхний үед оролцож байсан иргэд бэртжээ

2021 оны дэлхийн кино ертөнцөд томоохон шуугиан дэгдээж чадсан БНСУ-ын уран бүтээлчдийн "Squid Game" цувралын бодит тэмцээн Их Британид эхэлжээ. Тус үеэр олон иргэд бэртсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.

Тодруулбал, “Squid Game: The Challenge” нь 10 үетэй явагдаж байгаа бөгөөд нийт 456 оролцогчтой, 4.56 сая ам.долларын шагналтай зохиогдож байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид -3 хэмийн хүйтэнд эхний үе болох  “Улаан гэрэл, ногоон гэрэл” гэх нэртэй тоглоомд оролцжээ. 

Улмаар оролцогчид улаан гэрэл ассан үед огт хөдлөх ёсгүй бөгөөд хасах хэмийн хүйтэнд энэ нь тэвчээрийг барсан маш аймшигтай даалгавар байсныг онцолжээ.

Оролцогчдын нэг өгсөн ярилцлагадаа,  “Хэн нэгэн эмнэлгийн тусламж гэж орилон, түүн дээр эмнэлгийн багийнхан яаравчлан очсон. Бид тэнд зураг авалтын турш 30 минут зогссон. Зарим хүмүүс тэр хүйтэнд тэсэхээ байж, сүүлдээ мөлхөж байсан. Ямар ч байсан нэг хүнийг дамнуурган дээр авч явсан” гэжээ. Харин энэ талаар Netflix-ийн зүгээс "Бид оролцогчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд маш сайн анхаарч байгаа. Хүнд ноцтой бэртэл авсан тухай мэдээлэл худал" гэсэн байна.