СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хоёр хүүхэд нас барсан. Амны хаалт зүүх шаардлагатай" гэж ХӨСҮТ-өөс мэдэгдлээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хоёр хүүхэд нас барсан. Амны хаалт зүүх шаардлагатай" гэж ХӨСҮТ-өөс мэдэгдлээ

Томуу болон амьсгалын замын өвчлөлийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа. Жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн. ХӨСҮТ томуугаар өвчилсөн иргэдэд зориулан хамгийн ихдээ 250-300 ор дэлгэнэ. Халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Амьсгалын замын халдвар нэмэгддэг. Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр байлгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх, үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин эм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтой" гэлээ.