Барууны орнууд Украинд "байлдааны танк" өгнө гэсний дараа В.Зеленский тэднээс "сөнөөгч онгоц" авах хүсэлтэй буйгаа мэдэгджээ

Барууны орнууд Украинд "байлдааны танк" өгнө гэсний дараа В.Зеленский тэднээс "сөнөөгч онгоц" авах хүсэлтэй буйгаа мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский барууны удирдагчдад хандаж, "Оросын эсрэг тулалдаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор танк илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн ч тэднийг хурдан хүргэх шаардлагатай" гэж мэдэгджээ.

Мөн В.Зеленский тус мэдэгдлийнхээ үеэр, “барууны орнуудыг алсын тусгалтай пуужин, сөнөөгч онгоцуудаа Украины армид илгээх”-ийг уриалсан байна. Сонирхуулахад, АНУ, Герман улсууд Абрамс, Ирвэс танкуудаа Украинд илгээнэ гэж мэдэгдсэний дараа тэрээр барууны орнуудын сөнөөгч онгоцыг авах хүсэлтэй буйгаа ийнхүү мэдэгдсэн байна.

Харин ОХУ энэхүү мэдэгдлийг "илэрхий өдөөн хатгалга" гэж буруушааж, тэдний нийлүүлсэн танкийг устгана гэж мэдэгджээ. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленский танкуудын аюулгүй байдлыг агаараас хамгаалахын тулд барууны орнуудаас сөнөөгч онгоц хүссэн гэж байгаа ч, барууны орнуудын олон удирдагчид уг онгоцуудыг Оросын нутаг дэвсгэр дахь объектод цохилт өгөхөд ашиглаж болзошгүй хэмээн болгоомжилж, ийм алхам хийхийг эсэргүүцсээр байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC