Криштиано Роналдо Ювентусыг шүүхэд өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ

Криштиано Роналдо Ювентусыг шүүхэд өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ

Турины клуб нууц гэрээний дагуу Португал тоглогчид амласан 19.9 сая еврог (бусад эх сурвалжийн мэдээллээр 19.6 сая) төлөөгүй аж. Иймд Роналдо Ювентусыг шүүхэд өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Тодруулбал, Роналдо "Ювентус" клубтэй нууц гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 23-нд Турин хотын хуульч Федерико Рестаногийн оффисоос нэгжлэг хийх үеэр тус гэрээ нь олджээ. "Ювентус" клуб ковидын үеэр зарим тоглогчидтой нууц гэрээ байгуулжээ. Тоглогчид хэсэг хугацааны дараа албан бусаар мөнгө авахын тулд цалингаа хасахаар тохиролцсон байна. Сануулахад 2018 оны зун Роналдо "Ювентус" клубтэй жилийн 31 сая еврогийн цалинтай гурван жилийн гэрээ байгуулсан. Тэрбээр 2021 оны наймдугаар сард Турины клубийг орхисон юм.

Сэтгүүлч: М.Ариунаа