Украины Соледар хотыг зорьсон Их Британий хоёр эр сураггүй болжээ

Украины Соледар хотыг зорьсон Их Британий хоёр эр сураггүй болжээ

Украины Соледар хотыг зорьсон Их Британийн хоёр эр сураггүй алга болоод 20 хонож байгаа аж. 

Тодруулбал, Их Британийн иргэн Эндро Бэгшоу, Крис Парри нар нэгдүгээр сарын 6-ны өглөө 08:00 цагийн үед Краматорск хотоос Соледар луу хөдөлсөн юм. Соледар хот руу ОХУ-ын түрэмгийлэл орж ирж байсан үе бөгөөд тус хотод гэртээ ганцаараа үлдсэн өндөр настай эмэгтэйг нүүлгэн шилжүүлэх даалгавартай байжээ. Тэднийг “Краматорск хотоос Украины Соледар хотын дайны фронтыг чиглэн зүүн зүгт явж байсан хэмээн Украины цагдаа нар” мэдэгдсэн ажээ. Тухайн өдрөөс хойш одоог хүртэл тэдэнтэй холбоо тогтоож чадаагүй байгаа аж.

Крис Парри

Эндро Бэгшоу

Сэтгүүлч: М.Ариунаа