Д.Трампын Facebook, Instagram хаягуудыг буцааж нээхийг зөвшөөрчээ

Д.Трампын Facebook, Instagram хаягуудыг буцааж нээхийг зөвшөөрчээ

Мета компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Facebook болон Instagram хаягуудыг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлсэнээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

Дональд Трампын хаягуудын түдгэлзүүлэлт "ирэх долоо хоногт дуусна" гэж тус компани мэдэгджээ. Учир нь АНУ-ын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Капитолын ордонд гарсан үймээнтэй холбогдуулан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг тодорхойгүй хугацаатай хаагаад байсан юм. Энэ талаар “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн тэргүүн Ник Клегг, “олон нийт улстөрчдийн хэлж байгаа үгийг сонсох боломж нээлттэй байх хэрэгтэй” гэсэн байна. 

Эх сурвалж: BBC