Герман улс "Ирвэс-2" танкнуудаа Украинд өгөхөөр болсон гэж мэдээлжээ

Герман улс "Ирвэс-2" танкнуудаа Украинд өгөхөөр болсон гэж мэдээлжээ

Германы канцлер Шольц "олон сарын маргааны эцэст" Украинд ирвэс танкуудаа нийлүүлэхээр шийдсэн гэж Spiegel нийтэлжээ. Мөн тус нийтлэлийн дараа Польш улс өөрийн ашиглаж буй Германы танкуудыг Украинд өгөхийг Герман мөн зөвшөөрнө гэж Bloomberg, SkyNews мэдээлсэн байна.

Тодруулбал, Оросын байлдааны ажиллагаа эхэлсний дараа Украин барууны орнуудаас танк нийлүүлэхийг удаа дараа хүсэж байсан бөгөөд Их Британи, Франц хоёр тохиролцож, Польш улс Германы ирвэс танкуудыг Украинд ашиглуулахыг хүссэн боловч Германы зөвшөөрөлгүй юм.

Учир нь Германы тал хамгийн түрүүнд АНУ Абрамс М1 танкуудаа Украинд өгөх ёстой хэмээн шаардаж байсан юм. Харин АНУ-ын тал, Украинчууд Америкийн танкуудыг ажиллуулахад Европынхоос илүү хэцүү, их түлш зарцуулдаг гэж мэдэгдэж байв. Гэвч эцэст нь Жо Байдены засаг захиргаа Абрамсыг "их хэмжээ”-гээр илгээх хандлагатай болоод байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news