Дуучин Бейонсе 35 сая ам.долларын цалинтай нэг цагийн тоглолтыг Дубай хотноо хийжээ

Дуучин Бейонсе 35 сая ам.долларын цалинтай нэг цагийн тоглолтыг Дубай хотноо хийжээ

Өнгөрсөн бямба /2023.01.21/ гаригт Бейонсе Дубай хотноо “Atlantis The Royal” шоунд нэг цагийн үзүүлбэрийг 35 сая ам.доллароор үзүүлсэн байна.

Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд Дубайн тайзнаа тоглож байсан юм. Энэхүү хувийн тоглолтыг Арабын Нэгдсэн Эмират улсад байрлах "Atlantis The Royal" тансаг зочид буудлын цогцолборын нээлтэд зориулан зохион байгуулсан юм. Зочид буудлын зүгээс Америк дуучинд нэг цаг гаруй тоглолт хийх санал тавьж, хамгийн шилдэг хит дуунуудаа 1500 орчим үзэгчдийн өмнө дуулсан тухай “Daily Mail” мэдээлжээ.

Сэтгүүлч: М.Ариунаа