ФОТО: АНУ-д цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн Хятад гаралтай Ху Кан Тран гэгч нь амиа хорложээ

2023-01-23 12:14

ФОТО: АНУ-д цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн Хятад гаралтай Ху Кан Тран гэгч нь амиа хорложээ

Өнөөдөр /2022.01.23/ АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоо цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү зэвсэгт этгээд халдаж 10 хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус халдлагыг үйлдсэн этгээд амиа хорлосон талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тус мэдээлэлд “Лос-Анжелес хотын ойролцоо хүмүүсийг үй олноор хөнөөсөн хэргийн сэжигтэн цагаан өнгийн ачааны автомашинд өөрийгөө буудсан гэж цагдаа нар мэдэгдлээ. Тус аллагын сэжигтэн нь 72 настай Ази иргэн Ху Кан Тран гэгч байсан бөгөөд Хятадын орон нутгийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ, "Ху Кан Тран нь эхнэртэйгээ муудалцсан нь тус аллагыг үйлдэхэд хүргэсэн" гэж үзэж байна гэж мэдэгдлээ” гэжээ.

Иймд гадаад оронд зорчиж яваа Монгол Улсын иргэдийг олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй, зорчихгүй байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: BBC

Аллагын сэжигтэн Ху Кан Тран гэгч нь тус цагаан автомашин амиа хорложээ

2023-01-23 09:49

ВИДЕО: Лос-Анжелес хотын ойролцоо "Цагаан сар"-ын баяраа тэмдэглэж байсан Азиуд руу буутай этгээд гал нээж олон хүн амиа алджээ

АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоох “Монтерей Парк” хотод өнөөдөр /2023.01.23/ сарны хуанлигаар цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү үл таних этгээд гал нээж олон хүн амиа алдаад байгаа талаар The Los Angeles Times сонинд бичжээ.

Тус зэвсэгт этгээд хагас автомат буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд их хэмжээний сумтай байжээ. Тус халдлагын улмаас арван хүн амиа алдаж, мөн тооны хүн шархадсан байна.

Харин гал нээсэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг хайж байгаа аж. Сонирхуулахад, сарны тооллын дагуу БНСУ, БНХАУ зэрэг зарим азийн орны иргэд цагаан сарын баяраа энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа бөгөөд тус халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Ази гаралтай хүмүүс байгаа гэх мэдээлэл байна.