Улаанбаатарт 22 градус хүйтэн байна

Улаанбаатарт 22 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Алтайн өвөр говиор -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна. Улаанбаатарт Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -20...-22 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.