Завханы "Солонготын даваа" дээр шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна

Завханы "Солонготын даваа" дээр шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна

Өнөөдөр /2023.01.18/ баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи салхилж, цасан шуурга шуурах тул зорчигч, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тухайлбал, Завхан аймгийн ихэнх нутгаар явган шуургатай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн А0603 дугаартай авто замын Солонготын давааны зорчих хэсгийн дагуу цасан шуурга шуурч байгаа тул шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа юм.