Идэш тэжээлийн хомстолд орсон аргал, янгир, хар сүүлт зэрэг зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өглөө

Идэш тэжээлийн хомстолд орсон аргал, янгир, хар сүүлт зэрэг зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өглөө

Аргал янгир хамгаалах сангийн байгаль хамгаалагчид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын орчимд нутагшиж буй аргал, янгир, хар сүүлт зэрэг зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өглөө. 

Сүүлийн жилүүдэд хар сүүлт, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтад байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөн тоо толгой нь буурсаар байгаа юм. Учир нь хавар зуны улиралд бороо хур орохгүй, өвлийн улиралд цас орохгүй байгаагаас үүдэн задгай ус ховордож зэрлэг амьтадын тоо толгой хорогдсоор байна. Иймд Өмнөговь аймгийн "Аргал янгир хамгаалах сан" Гурвантэс сумын нутаг тост тосон бумбын нуруунд биотехникийн арга хэмжээ авч, зэрлэг амьтдын идээшлийн бүсэд өвс тэжээл байршууллаа. 

Гурвантэс сумын хувьд өнгөрсөн жил бороо ороогүй цаг гандуу байсантай холбоотойгоор уулын болон тал хээрийн амьтад идэш тэжээлийн хомстолд орж тоо толгой цөөрөх эрсдэлд ороод байгаа аж.