“Угаартсаар л байх уу? Улаанбаатарчууд аа” цахим уриалгын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болж байна

“Угаартсаар л байх уу? Улаанбаатарчууд аа” цахим уриалгын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо санаачлан, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран “Угаартсаар л байх уу? Улаанбаатарчууд аа” цахим уриалгын хүрээнд өнөөдөр /2023.01.16/ хэлэлцүүлэг явуулж байна.

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн мэдээлснээр агаар дахь хүхэр 28.6 микрограмм/м3-аас хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдаг. Тэгвэл утаа ихтэй өдрүүдэд нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 23-25 дахин их заадаг болжээ. Тус хэлэлцүүлгээр агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл, байдал, шахмал түлшний найрлага, утааны эсрэг зарцуулсан болон энэ онд төсөвлөсөн хөрөнгө оруулалт, агаарын бохирдлоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэргийг хэлэлцэж байгаа юм.

М.Ариунаа




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө