Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, хүйтний эрч ЧАНГА хэвээр байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар ТОГТУУН, хүйтний эрч ЧАНГА хэвээр байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна. Маргааш буюу энэ сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, энэ сарын 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу эн сарын 18-нд нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи энэ сарын 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, энэ сарын 18-нд нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.