Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна. 

Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын төлөв:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метрт хүрнэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -44-49 градуст хүрч хүйтрэх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -36-41 градус хүйтэн. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21-26 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -27-32 градус байх бол бусад нутгаар -30-35 градус хүйтэн байх нь.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13-18 градус, бусад нутгаар -19-24 градус хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метрт хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -38-40 градус, бусад хэсгээр -30-32 градус, өдөртөө -20-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38-40 градус байх бол өдөртөө -24-26 градус байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -37-39 градус, өдөртөө -23-25 градус хүйтрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар