Дунд гол руу их хэмжээний хаягдал ус цутгаж байсан зөрчлийг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна

Дунд гол руу их хэмжээний хаягдал ус цутгаж байсан зөрчлийг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна

Туул голын сав газрын захиргаа "Дунд гол руу их хэмжээний хаягдал ус цутгаж байна" гэх иргэний мэдээллийн дагуу газар дээр нь шалгалт хийж, зөрчил илрүүлжээ. 

Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд Дунд гол руу их хэмжээний хаягдал ус цутгаад байна гэсэн мэдээллийг шалгахад ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Глобал таун” хотхоны суурийн усыг “Бумбын шовх” ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан  ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл гаргуулаагүй шавхалтыг хийж байсан зөрчил илэрчээ.

Тус зөрчлийг холбогдох хууль журмын дагуу шалгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газар болон Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хүсэлт гарган холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллаж байна.




Өнөөдөр бар өдөр

39 минутын өмнө