Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр /2023.01.13/ говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с, -21…-23 градус хүйтэн байна.

2023 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд Хөвсгөлийн уулсаар, 15-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 16,17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи 15,16-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.