Дундговь аймагт отрын штаб байгуулагдаж, малчдад хямд үнээр өвс олгох ажлыг эхлүүлжээ

Дундговь аймагт отрын штаб байгуулагдаж, малчдад хямд үнээр өвс олгох ажлыг эхлүүлжээ

Өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан Дундговь аймгийн Гурвансайхан суманд малчдад тусламж үзүүлэх отрын штаб ажиллаж байна.

Өмнөговь аймгаас Дундговь аймгийн Гурвансайхан суманд байгуулагдсан Отрын штаб 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс байнгын үйл ажиллагаанд орж, штаб дээр эхний ээлжид аймгийн ХХААГ, Номгон сумын ЗДТГ-ын ажилтнууд хамтран ажиллаж байна.

Штабын ажилтнууд отрын малчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудал, санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ хөнгөлөлттэй нөхцөлөөр өвс тэжээл олгох гэрээ байгуулан, олгож эхэлжээ. Мөн цаашид отрын штабын ажлын хэсэгт орсон төр захиргааны гишүүд, сумдын засаг дарга нар ээлж дараагаар малчидтай уулзаж эргэх холбоотой ажиллах аж. Мөн цагийн хүндэд малчдадаа бодит дэмжлэг үзүүлж буй аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчдад отрын малчид талархал илэрхийлжээ.