Д.Ганбат: Ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн

Д.Ганбат: Ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн

Ардчилсан Намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байна. МАН эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна. Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид 2008 оны долдугаар сарын 1-нийг мартаж болохгүй. Тухайн үед таван хүний амь эрсэдсэн. УИХ-ын даргатай хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн” гэв.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө