Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам нүүрсний хулгайчдаа дотроосоо хайх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид рүү дайрдаг явдлыг хүлээн зөвшөөрөхгүй

Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам нүүрсний хулгайчдаа дотроосоо хайх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид рүү дайрдаг явдлыг хүлээн зөвшөөрөхгүй

Ардчилсан Намын 4/11 ээлжит мэдээлэл боллоо.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, “Болж байгаа үйл явцыг бид харж байгаа. Монголын Ардчилал анх Монгол хүн нь эрх чөлөөтэй, улс нь тусгаар тогтнолоо бие даасан байдлаа хадгалдаг ийм л замыг сонгосон байдаг. Харамсалтай нь өнөөдөр төр засаг төдийгүй улс төрийн намууд нь биеэ үнэлэгч ардчилал болон хувирсан байна. Манай Ардчилсан нам ч ялгаагүй эрх баригч нар дээр очиж нэр төр, зарчмаа худалдагддаг мөнгөтэй хүмүүст үнэт зүйлээ худалддаг ийм хүмүүсийн нам болон хувирсан байна. Нөгөө талаас төр засаг маань хулгайчдаа хайгаад завгүй байх шиг байна. Одоо энд гайхаад байх зүйл байхгүй. Сүүлийн найман жил эрх баригч нам үнэмлэхүй захиралсан. Ерөнхий сайд хулгайчдаа наа ордноосоо хайх хэрэгтэй. Та бүхэнтэй мөр зэрэгцээд сууж байгаа шүү дээ. Хулгайчдыг холоос хайгаад хэрэггүй. УИХ-ын бүлгүүд мөн бас л хулгайчдаа хайгаад гишүүд нэг нэгнээ хардаад байх шиг байна. Энэ олонх дотор л байгаа. Өнөөдөр хэн эрх мэдэлтэй байна, хэн хил гааль дээр хяналт тавьж байна, хэн бодлогын шийдвэрүүд гаргаж байна энэ бүх эрх мэдэл та нар байна шүү дээ. Үүнийгээ булзааруулахын тулд бизнес эрхлэгч нар луугаа дайрч, шударгаар эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд рүүгээ дайрдаг явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

ҮЗЭХ: