"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр өөрийгөө "саатуулагдаагүй, хөдөө байгаа" гэжээ

"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр өөрийгөө "саатуулагдаагүй, хөдөө байгаа" гэжээ

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

Тус баривчилгаагаар "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж, 48 цаг саатуулсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр өөрийгөө саатуулагдаагүй, хөдөө байгаа" гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.