Ренчинлхүмбэ суманд дахин газар хөдөллөө

Ренчинлхүмбэ суманд дахин газар хөдөллөө

Өнөөдөр 07:59 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 22 км-т 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 12 дугаар сарын 06-нд мөн Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 18 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар мэдээлсэн. 

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд дөрвөн удаа бүртгэгдсэн байдаг аж.