Бичлэгт гарч буй зодуулсан хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилжээ

Бичлэгт гарч буй зодуулсан хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилжээ

Өсвөр насны хүүхдүүд нэгийгээ бүлэглэн зодож буй бичлэг бямба гараг /2022.12.03/-т цахим орчинд тархсан. Тэгвэл тус бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж ажлын хэсэг гаран шалгалтын ажиллагааг эхлүүлсэн тухай бид мэдээлсэн. 

Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тус хэрэгт нийслэлийн 47 дугаар сургуулийн  ахлах ангийн сурагч холбогдсон байж болзошгүй байгаа юм. Тэд хүүхдүүдийг дээрэлхэн зодож мөнгө нэхдэг гэх урьдчилсан мэдээлэл гараад байсан юм. 

Тэгвэл одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

 



Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө