ОХУ-тай хамтран Монгол Улсад гахайн цогцолбор аж ахуй байгуулна

ОХУ-тай хамтран Монгол Улсад гахайн цогцолбор аж ахуй байгуулна

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун оросын холбооны улсаас монгол улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай уулзжээ.

Тус уулзалтын үеэр ОХУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүний импортын татварт ноогдуулж буй өндөр хувь хэмжээг бууруулах, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд онцолсон байна. Мөн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд ОХУ-тай хамтран Монгол Улсад гахайн цогцолбор аж ахуй байгуулах төслийн талаар ярилцжээ.

Б.Билгүүн




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө