Өчигдөр жагсаалын үеэр мөнгө тараасан асуудал гарсан талаар Ерөнхий сайд мэдэгдлээ

Өчигдөр жагсаалын үеэр мөнгө тараасан асуудал гарсан талаар Ерөнхий сайд мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудалтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “Өчигдөр холбогдох мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагууд надад өгсөн. Хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Цагдаа нарт хүч хэрхэвч хэрэглэж болохгүй шүү гэсэн даалгаврыг сайн өгсөн. Жагсаал цуглааныг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн, халдах гэсэн асуудал их гардаг. Согтуу хүмүүс жагсаалыг дундаас нь үймүүлчихсэн тохиолдол байдаг. Ийм зохион байгуулалттай хэрэг хэд хэдэн субъектүүдэд гарсан. Эрдэнэс тавантолгойн бүх ажилчдын цахим хаяг руу и-мэйл бичсэн асуудал байна. Жагсаал руу оч гэж. Энийг бол би хууль бус гэж үзнэ. Зарим нэг буудлуудад мөнгө тараасан асуудал гарсан. Ийм байж болохгүй. Тэр хүмүүс жагсаж болно. Нүүрсний эсрэг нийслэлээсээ зөвшөөрөл аваад жагс л даа. Яагаад залуучууд нүүр хйигээд байгаа юм” гэв.