ШУУРХАЙ: "Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг 20.00 цаг гэхэд засварлаж дуусна

ШУУРХАЙ: "Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг 20.00 цаг гэхэд засварлаж дуусна

"Амгалан" ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ.

Харин энэ талаар холбогдох байгууллагаас "Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болно" гэж мэдээллээ.