Малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газарт тус сумын харьяат малчин Б нь арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-д очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.