Жагсагчдыг албадан тараах шаардлагагүй болсон тул Хотын дарга Д.Сумьяабазар захирамжаа хүчингүй болгожээ

Жагсагчдыг албадан тараах шаардлагагүй болсон тул Хотын дарга Д.Сумьяабазар захирамжаа хүчингүй болгожээ

Энэ сарын дөрөвний өдөр /2022.12.04/ эхэлсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр орой нөхцөл байдал хүндэрч, онц байдал зарлах эсэх хэмжээнд хүрсэн. 

Тиймээс нийтийг хамтарсан жагсаал цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг Даргын захирамж өчигдөр 19:00 цагт гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл жагсагчдыг хүч хэрэглэн албадан тараах шаардлагагүй болсон тул Хотын дарга Д.Сумьяабазар дээрх захирамжаа өчигдөр оройн 23 цагт хүчингүй болгох захирамж гаргасан байна.