Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: Жагсаалын үеэр саатуулагдсан хоёр иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн

Өмгөөлөгч Ч.Өнөржаргал: Жагсаалын үеэр саатуулагдсан хоёр иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн

Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсэж, энэ сарын дөрөвний өдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагссан бөгөөд өчигдөр тус жагсаалыг цагдаагийн байгууллагаас тараасан. 

Тус жагсаалтай холбоотойгоор ХЭҮК, МӨХ хамтран Жагсаал цуглаанд оролцогч нарт Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. 

Энэ талаар МӨХ-ны өмгөөлөгч Ч.Өнөржаргал дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "Түр саатуулах 111 төв дээр саатуулагдсан хүн байхгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2 иргэн саатуулагдсан байсан тул хуулийн зөвлөгөө өгч, мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцож, эд зүйл болон бичиг баримтын хамт гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өглөө. Жагсаал, цуглаанд оролцогчдод нийт 30 орчим өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэнд маш талархалтай байгаагаа илэрхийлмээр байна. Нийтийн бай хувийн Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг том соёл бөгөөл залуус энэхүү эрхээ тодорхой хэмжээ хязгаарын дотор илэрхийлнээ гэдгийг нь заагаад, зөвлөөд өгөх нь чухал юм. Хойшид тайван замаар жагсаж цуглах эрхийг хангах, жагсагч нарын шаардлагыг сонсох, шаардлагыг шийдвэрлэх хугацаа олгох, шаардлагын хариуг хүлээх гээд процессын хувьд бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй байна. Жагсаал цуглааныг Албадан тараана гэдэг Жагсаал цуглаан хийхийг хориглосон тухай ойлголт биш гэдгийг иргэд ойлгож байгаа гэж итгэж байна. Тос дотроосоо өмхийрдэг гэдэг тул энэ мэт залуусын жагсаж цуглан үзэл бодлоо илэрхийлэхийг нь дэмжин, тайван замаар эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь Төрийн байгууллага, Мэргэжлийн холбоод, Иргэний нийгмийн байгууллагын ч үүрэг юм. Тэгэхээр цаашид аливаа Жагсаал цуглаан байгуулагдлаа гэхэд хуулийн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх бэлэн багууд жагсагч нартай ойрхон байлгах хэрэгтэй санагдлаа" гэжээ.