АНУ-ын ЭСЯ-наас Монголд байгаа иргэдээ жагсаал цуглаанаас зайлсхийхийг зөвлөжээ

АНУ-ын ЭСЯ-наас Монголд байгаа иргэдээ жагсаал цуглаанаас зайлсхийхийг зөвлөжээ

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл Монгол дах АНУ-ын ЭСЯ-наас өөрийн улсын иргэдээ жагсаал цуглаанаас зайлсхийхийг зөвлөжээ. Тодруулбал, өчигдөр орой хэдэн зуун жагсагч Сүхбаатарын талбайд цугларч их тэнгэр рүү нэвтэрхийг завдсан тул цагдаагийн албан хаагчид иргэдийг зогсоолоо. Жагсагчид өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдөр дахин жагсаал хийж байгаа бөгөөд олон хүн цугларч байгаатай холбогдуулан хотын төв замын хөдөлгөөн саатна гэж үзээд байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул мэдээллийг цаг тухайд нь авч байхыг анхааруулж байна. Мөн АНУ-ын иргэдийг жагсаал цуглаан, олон хүн цугларсан газраас зайлсхийхийг зөвлөж байна” гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу