Жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа

Жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ийг шаардсан иргэдийн жагсаал хоёрдох өдрөө Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардсаар байгаа юм. Тэгвэл иргэдийн шаардлагыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа.

Тэрбээр, “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй төв талбай дээр гарч ирж жагсагчидтай уулзана. Та бүхэн тайван баймаар байна. Зохион байгуулалттай байгаарай” гэлээ.