ФОТО: Жагсагчид дахин төрийн ордон руу дайрч орохыг завдаж байна

ФОТО: Жагсагчид дахин төрийн ордон руу дайрч орохыг завдаж байна

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ийг шаардсан иргэдийн жагсаал хоёрдох өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

Мөн энэ үеэр амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж буй оюутан залуус, үр ач нарынхаа төлөө өөрчлөлт хүсэж буй өвөө эмээ нар төрөл бүрийн уриа барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. 

Түүнчлэн уг жагсаалын үеэр иргэд Төрийн ордон руу дайрч орсон дүрс бичлэгийг бид дамжуулсан. Тэгвэл жагсагчдын зүгээс эрх баригчдыг гарч ирэхийг шаардаж байгаа бөгөөд төв талбайг зорин ирэх иргэдийн цуваа нэмэгдсээр байгаа юм. Иргэдийн зүгээс "Ерөнхий сайдыг 16.00 цагаас гарч ирж уулзахгүй бол төв замыг хааж, жагсаалыг үргэлжлүүлнэ" хэмээх шаардлагыг хүргүүлжээ. Гэвч холбогдох албан тушаалтнууд гарч ирээгүй учир жагсагчид дахин төрийн ордон руу дайрч орохыг завдаж байна. 

ФОТО: