ТОДРУУЛГА: Төрийн ордон руу дайрч орсон иргэдийг гаргасан бөгөөд энэ үеэр бие нь муудсан нэг иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

ТОДРУУЛГА: Төрийн ордон руу дайрч орсон иргэдийг гаргасан бөгөөд энэ үеэр бие нь муудсан нэг иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ыг шаардсан иргэдийн жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байгаа билээ. Тус жагсаалын үеэр иргэд дөнгөж сая Төрийн ордон руу дайрч орсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Төрийн ордон руу дайрч орсон иргэдийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Төрийн ордон руу дайрч орсон иргэдийг гаргасан. Олон иргэд бие биенээ түлхсэнээс болж нэг иргэний бие муудсаныг цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлж коридор гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн" гэлээ.