Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийсэн гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлоод байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээж буй "Тусгаар тогтнол” хөдөлгөөний Д.Банзрагч, Д.Батсайхан, Ц.Цэрэндорж, Г.Тулга, Т.Төмөрзоригт нарт хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргасан байна.
