Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй” гэж тогтоол гаргасан байдаг. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ АН-ын дарга гэдэг нь “хуулийн хувьд боломжтой” гэж мэдэгдэж буй. Учир нь С.Эрдэнийн хуулийн бодлогыг өмгөөлөгч Г.Батбаяр хариуцаж байгаа бөгөөд, түүнийг АН-ын хуулийн бодлогын зөвлөх гэсэн албан тушаалд томилсон байдаг. Тэгвэл С.Эрдэнэ өөрийн нарийн бичиг Ц гэх эмэгтэйгээс болж хуулийн бодлогын зөвлөх Г.Батбаяртайгаа муудалцжээ. Иймд Г.Батбаяр АН-ын хуулийн зөвлөх гэсэн албан тушаалаасаа татгалзаад байгаа гэх мэдээлэл байна.