Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Монгол орны нийт нутгийн 12 хувьд цасан бүрхүүл тогтоод байв. Харин энэ сарын 18-20-ны өдрүүдэд орсон цасны дараагаар нийт нутгийн 30.64 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Ховд, Архангайн өмнөд, Говь-Алтайн зүүн хэсэг, Завхан, Булган, Сэлэнгийн зарим газраар, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 0.0-29.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Багануурт 29.0 см, Төв аймгийн Эрдэнэд 21.0 см, Мөнгөнморьтод 19.0 см, Тэрэлж, Хэнтийн Цэнхэрмандалд 16.0 см, Жаргалтхаан, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14.0 см, бусад нутгаар 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Хур тунадас: Энэ сарын 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17,21-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Халх голын хөндийгөөр цас орсон байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Увсын Тэс 17.0 мм, Сагил, Завханы Баянтэсэд 6.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм орсон байна.