ШУУРХАЙ: “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Э.Эрдэнэбат, Ц.Хүрэлсүх, Г.Болдбаяр нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Э.Эрдэнэбат, Ц.Хүрэлсүх, Г.Болдбаяр нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гарчээ

Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас “Тавантолгой төмөр зам” ХК-тай холбоотойгоор энэ сарын 16 /2022.11.16/-ны өдөр дөрвөн хүнийг дайчлан 48 цагийн хугацаатайгаар барьвчилж, 30 гаруй обьектод нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл "Таван толгой төмөр зам" ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх, “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаяр нарыг 48 цаг саатуулсан хугацаа дуусаж, прокуророос үргэлжлүүлэн хорих санал гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт  буюу арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр хэлэлцээд тэднийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.  Ташрамд өгүүлэхэд,  дээрх хүмүүсийг "Богдхан төмөр зам"-ын асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.