УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2022.11.21/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "АН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж байна. Үүнд газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Монгол Улс битгий хэл дэлхий дахинд бэлчээрийн доройтол, цөлжилт асуудал болсоор ирсэн. Уг хуульд малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй. Газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр тус хуулийг шинэчилж болохгүй” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. Харамсалтай нь бодит байдал дээр энэхүү амлалт биелсэн үү үгүй юу гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна уу? МАН амлалтаасаа буцаж байна” гэжээ.